Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 01 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 17,3 – 24,8 градус , бусад сумдын нутгаар 11,4 – 16,1 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,6 – 8,0 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат,Чулуут, Өлзийт сумдын нутгаар 7,0 - 13,0 градус , бусад нутгаар 1,0 - 5,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Батцэнгэл, Тариат, Хашаат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 28,0 - 33,0 градус , бусад нутгаар 22,0 – 27,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын нутгаар 7 өдөр, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт сумдын нутгаар 23,0 – 25,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 - 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 2,0 – 9,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, Эрдэнэбулган, Батцэнгэл, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 30,0 - 35,0 градус, бусад нутгаар 24,0 - 29,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Чулуут, Булган сумдын нутгаар 0,0 - 0,5 мм хур тунадас орлоо, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Чулуут сумдын нутгаар сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Булган нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 4 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Хотонт, Булган сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 65 орчим хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан аймгийн ихэнх сумдын нутгаар 0 - 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , малд тарилга туулга хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг,Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа